Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЯПОНЫ ШИЗУОКА МУЖИЙН ЯЙЗҮ ХОТТОЙ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ОЛОН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

2023-07-05

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх ажлын хүрээнд Япон Улсын Шизүока мужийн Яйзү хотын Засаг дарга Накано Хиромичи тэргүүтэй Яйзү хотын захиргааны удирдах албан тушаалтан, албан хаагчид, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ишида Эрико тэргүүтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Яйзү Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Шимомура Казүхико тэргүүтэй Яйзү Монголын найрамдлын нийгэмлэгийн гишүүд нийт 17 төлөөлөгчид 2023 оны 07 дугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт ажиллалаа.
Энэ үеэр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, “Хайрхан хөгжлийн төв” УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцуулсан юм.
Мөн Яйзү хот--Чингэлтэй дүүргийн хамтын ажиллагааны 5 жилийн ойг тохиолдуулан "Хамтын найрамдлын бичил төгөл"-ийг дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Хайрхан хөгжлийн төв” УТҮГ-т байгууллаа.
Түүнчлэн Яйзү Монголын найрамдлын нийгэмлэгээс дүүргийн Биеийн тамир, спортын хороонд сумогийн дэвжээ бэлэглэж, Монгол, Японы төрийн дууллыг эгшиглүүлэн, хүүхэд багачуудтай сумо бөхийн талаар ярилцаж, сумогийн мэх, хичээл бүхий DVD-г гардуулан өгөв.
Дүүргийн Хүүхэд хөгжлийн цогцолбор, Чёккүра Яйзү хотын иргэдийн бүлэгтэй хамтран “Сүхийн цагаан морь” гар зургийн уралдааныг зохион байгуулсан бөгөөд шилдгүүдийг долоодугаар сарын 03-ны өдөр шалгаруулж гарын бэлэг, дурсгалын зүйл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Мөн үеэр дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн үйлдвэр эрхлэгчидтэй уулзалт хийж, талууд үйлдвэрлэл эрхлэгчдийн харилцан туршлага солилцох үйл ажиллагааг зохион байгуулах, зөвлөх үйлчилгээ авах, бараа бүтээгдэхүүнийг борлуулах талаар судалж, хамтран ажиллахаар санал солилцсон юм.
Цаашид Чингэлтэй дүүрэг болон Яйзү хот нь хамтын ажиллагааныхаа хүрээнд олон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ажилтан болон сурагч солилцоо, гамшиг, гэмт хэрэг, боловсрол, соёл урлаг, спортын чиглэлүүдэд түлхүү анхаарч хамтран ажиллахаар харилцан тохиролцов.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%