Өнөөдөр /2023.07.07/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит X хуралдаан хуралдлаа.
Хуралдаанаар:
1. Дүүргийн 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
2. Дүүргийн 2023 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
3. Төрийн цол, одон медалиар шагнуулахаар уламжлах тухай
4. Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
5. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн бэлгэдлийг нэг стандартад нийцүүлэн албан ёсоор баталгаажуулах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА