Эрхэм хүндэт Өмнөдэлгэр сумын нийт иргэд, ажилсаг, бүтээлч зон олон Та бүхэндээ Хан Хэнтий уулын аймгийн 100 жилийн ой, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 100 жилийн ойн баярын чин сэтгэлийн халуун мэндийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.
Хүч ухаан их бөхчүүдийн мэх нь уран,
Хурдан хүлэг морьдын шандас уяа нийлэмжтэй,
Эрхий мэргэн харваачдын уухайн түрлэг дүүрэн, оноо нь мэргэн байж, хүүхдийн гийнгоон дуу тал дүүрэн цуурайтаж, түмэн олон минь дэнж хотойтол сайхан наадаарай.
ХҮНДЭТГЭСЭН: АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА ГАНТӨМӨРИЙН ХЭРЛЭНЧУЛУУН