Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯН-ОВОО СУМЫНХАНДАА ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ

2023-07-20

 
Эрхэм хүндэт Баян-Овоо сумын нийт иргэд, ажилсаг, бүтээлч зон олон Та бүхэндээ Хан Хэнтий уулын аймгийн 100 жилийн ой, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 100 жилийн ойн баярын чин сэтгэлийн халуун мэндийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.
Хүч ухаан их бөхчүүдийн мэх нь уран,
Хурдан хүлэг морьдын шандас уяа нийлэмжтэй,
Эрхий мэргэн харваачдын уухайн түрлэг дүүрэн, оноо нь мэргэн байж, хүүхдийн гийнгоон дуу тал дүүрэн цуурайтаж, түмэн олон минь дэнж хотойтол сайхан наадаарай.
ХҮНДЭТГЭСЭН: АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА ГАНТӨМӨРИЙН ХЭРЛЭНЧУЛУУН

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%