



“Галшар сумын тухайд бэлчээрийн мал аж ахуйг орчин цагийн шинэ шийдэл бүхий эрчимт, хамтын хөдөлмөр бүтээлд тулгуурлан хөгжүүлэх, байгалийн баялаг нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгальд ээлтэй уул уурхайн үйлдвэрлэлийг тодорхой бүс нутагт хөгжүүлэх, Галшар адууг түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлэх, морин уралдааны томоохон төв, адууны соёлыг сурталчилсан Галшар адууны баяр, өвгөн ноёны наадам зэрэг зорилтот ажлыг тодорхой бүлгүүд рүү чиглүүлэн хийх, гадаад дотоодын жуулчдыг татах боломжтой гэж бид үздэг.
Энэ дашрамд эх орон ард түмэн, улсынхаа тусгаар тогтнолыг авран хамгаалах Халхын голын ариун дайны баатар Чимэдийн Шаарийбууд Монгол улсын баатар цол нэхэн шагнуулахаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 3 удаа улсын төв байгууллага, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байдаг бөгөөд энэхүү эрхэм хүнийг ийн шагнуулах гавьяатай хүн гэдгийг энэ удаа ч нотлож, санал хэвээр байгааг үүгээр дуулгая.”
Галшар нутгийн зон олон та бүхэн минь дэнж хотойтол сайхан наадаарай хэмээн мэндчиллээ.