Хэнтий аймгийн Дархан сумын түүхт 100 жилийн ойн баярын хуралд Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун оролцож мэндчилгээ дэвшүүллээ.
Аймгийн ИТХ-ын Г.Хэрлэнчулуун :
"Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд Дархан хан уулын сүлд хийморь ивээж, хүч ухаан их бөхчүүдийн мэх нь уран, хурдан хүлэг морьдын шандас уяа нийлэмжтэй, эрхий мэргэн харваачдын уухайн түрлэг дүүрэн, оноо нь мэргэн байж, хүүхдийн гийнгоон дуу тал дүүрэн цуурайтаж, түмэн олон минь дэнж хотойтол сайхан наадаарай." хэмээн мэндчиллээ.
Энэ үеэр 100 жилийн ой нь тохиож байгаа 10 сумандаа аймаг орон нутгийн зүгээс 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж БАТЛАМЖ гардуулан өглөө.
Дархан сум нь хэзээнээс урлаг, соёл, биеийн тамир спорт, нийгэм эдийн засаг, соён гэгээрүүлэх, удирдахуйн алдартан гавьяатан ихтэй, бүтээлч хөдөлмөрч, ажиллсаг, бас оюунлаг иргэдийн өлгий нутаг билээ.
Нийт Дарханчууддаа 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дээвшүүлье.Сайхан наадаарай.