Өнөөдөр /2023.07.24/ Гамшгийн эрсдэлийг бууруулах Чингэлтэй дүүргийн зөвлөлийн ээлжит хоёрдугаар хуралдаан танхим болон цахим хосолсон хэлбэрээр төлөвлөгөөнд тусгагдсан болон цаг үеийн бусад асуудлын хүрээнд хуралдлаа.
Тус хуралдаанаар:
1. Дүүргийн гамшгаас хамгаалах сайн дурын ажилчдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх,
2. Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд зөвлөмж, мэдээ мэдээлэл хүргэх зорилгоор иргэний хамгаалалтын сургалтын танхимыг ЕБ-ийн 149 дүгээр сургуулийг түшиглэн байгуулах,
3. Байгалын гамшигт үзэгдэл, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгөө хамгаалах, нөөц бэлтгэх, цаг агаарын эрсдэлт үзэгдлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмжийг иргэд, албан байгууллага, олон нийтэд хүргүүлэх,
4. Их хэмжээний усархаг, адар борооны улмаас үер усны аюулд дүүргийн нутаг дэвсгэр дэх иргэд, айл өрх, албан байгууллага өртсөн цаг үеийн онцгой нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай арга хэмжээ авч ажиллах, нэн шаардлагатай тоног төхөөрөмж, үерийн даланг хүчитгэх, нөхөн сэргээх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудыг тус тус хэлэлцэн холбогдох дүүргийн харьяа байгууллага, албан тушаалтнуудад зөвлөмж, чиглэл өглөө.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА