Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭЭЛЖИТ 14 ДҮГЭЭР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ХУРАЛДЛАА.

2023-06-27

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арвандөрөвдүгээр хуралдаан 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 94,2 хувийн ирцтэйгээр амжилттай хуралдлаа. Ээлжит хуралдаанаар: 1 Дундговь аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны төсвийн гүйцэтгэлийн тухай Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт 2. Дундговь аймгийн 2023 оны төсвийн тодотгол батлах тухай 3. Адаацаг сумын төвийн төвлөрсөн дулаан хангамжийг “Алтай Авантур” ХХК-д хариуцуулах тухай 4. “Тэвшийн говь” ХХК-ийн халаалтын 1, 2-р зуухыг орон нутгийн өмчид шилжүүлэн авах тухай 5. Эрдэнэдалай сумын 7 дугаар багийн “Төвийн баг” гэсэн нэрийг “Өвөр Угтаал” гэж өөрчлөх тухай 6. Үндсэн хөрөнгө бүртгэх, үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх, үндсэн хөрөнгөд үнэлгээ тогтоож худалдах, үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах тухай 7. Дундговь аймгийн Өлзийт сумын Цагаан суваргын аялал жуулчлалын бүсийн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн ажлыг батлуулах тухай 8. Мал аж ахуй үйлдвэрлэлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөг батлах тухай 9. Дундговь аймгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг батлах тухай асуудлуудыг хэлэлцэн "Дундговь аймгийн Өлзийт сумын Цагаан суваргын аялал жуулчлалын бүсийн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн ажлыг батлуулах тухай" асуудлыг хойшлуулан бусад асуудлыг хуралд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталлаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%