Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИТХ-ТАЙ ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

2023-07-29

       Ховд аймгийн төв Жаргалант сумын иргэдийн төлөөлөгчийн хурал, хотын үйл ажиллагаатай Дархан Сумын ИТХ-ын төлөөлөгчид танилцаж харилцан туршлага солилцлоо.  Энэ үеэр Шинэ Ховд Баруун бүсийн хөгжлийн корпорацийн үйл ажиллагаатай танилцаж Ховд аймагт хэрэгжиж буй томоохон төсөл болох Шинэ Ховд Үйлдвэрлэл технологийн парк, Агро парк төслүүдийг танилцуулж, төслийн хэрэгжилт, гарч буй үр дүн ач холбогдлыг хэлэлцэж, санал солилцов.   

    Энэхүү Үйлдвэр Технологиийн Парк байгуулагдсанаар Баруун аймгуудын нийгэм, эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварыг бий болгож дэвшилтэт технологи бүхий 25-30 үйлдвэр цогцлоон баригдаж, шинээр 2000-2200 хүний ажлын байр бий болно. 

 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%