Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"ЦАХИМ АЙМАГ" БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖ, СУРГАЛТ, ҮНЭЛГЭЭ АРГА ХЭМЖЭЭ ДАРХАН-УУЛ АЙМАГТ БОЛЛОО

2023-08-17

      Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийн тулд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг боловсруулж баталсан.  “Цахим аймаг” бодлогын зөвлөмж нь аймаг, орон нутгийн цахим бэлэн байдалд үнэлгээ хийж хөгжлийн түвшинг тогтоох, орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэх, аймгуудын цахим шилжилтэд тулгамдаж буй нийтлэг асуултуудад хариулт өгөх, цахим аймгийн бодлогын баримт бичиг, төсөл, хөтөлбөр боловсруулахад зөвлөмж өгөх, мэдээлэл технологийн дэд бүтцийг хөгжүүлэхэд нэгдсэн арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

       Уг ажлын хүрээнд ЦХХХЯ, ТЦҮЗГ, И-Монгол академийн сургалт, судалгаа, үнэлгээний ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дархан-Уул аймагт өнөөдөр (2023.08.16) ажиллаж, төрийн 26 байгууллагын 89 албан хаагчдад яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулж, цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Мөн иргэдээс төрийн үйлчилгээний сэтгэл ханамжын судалгааг авч байна. 

      Цахим аймаг сургалт, судалгаа, үнэлгээний ажил нь 8 аймагт явагдаж байгаагийн нэг нь манай аймаг юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%