Жил бүр Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг "АХМАДЫН СПОРТЫН 4 ДҮГЭЭР НААДАМ" энэ жил Баянхутаг суманд амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.
Энэхүү наадам нь 2023 оны 8-р сарын 27-29-ний өдрүүдэд зохиогдсон ба Улс, аймаг, сум, орон нутгийнхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууд нэгдэн спортын 3 төрлөөр нийт 16 сумын 160 гаруй тамирчид өрсөлдөж дүнгээ гаргалаа.
Тэмцээнд: Нийлбэр дүнгээр Тэргүүн байрыг Хэрлэн сум, тусгай байрыг Баянмөнх, Бэрх тосгон,
- Шугам бүжгийн төрөлд Тэргүүн байрыг Хэрлэн сум, Дэд байрыг Баян-Адарга сум, Гутгаар байрыг Жаргалтхаан сум
- Софт волеболын төрөлд Тэргүүн байрыг Хэрлэн сум, Дэд байрыг Бэрх тосгон, Гутгаар байрыг Норовлин сум, Тусгай байрыг Батноров сум,
- Дартсын төрөлд Тэргүүн байрыг Баянмөнх сум, Дэд байрыг Мөрөн сум, Гутгаар байрыг Баянхутаг сум тус тус эзэллээ.