Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслөөс “Бэлчээрийн тогтвортой менежмент”, “Төсвийн ил тод байдал, хариуцан тайлагнах механизм” сэдэвт 2 өдрийн сургалт өнөөдөр эхэллээ.
Сургалтыг Хөдөө аж ахуйн Их сургуулийн Агроэкологийн сургууль, Монголын бэлчээр ашиглагчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сумдын ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга, Сумдын төлөөлөгчид хамрагдаж байна.
Сургалтаар: - “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний ач холбогдол, хэрэгжилт”,
- “Бэлчээр ашиглалт, хамгаалалтыг сайжруулах удирдлага, зохион байгуулалт”,
- “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах, Бэлчээрийн хамтын менежментийн талаар”,
- “ Бэлчээрийн доройтол, төлөв байдал чанар, хяналт тавих асуудал”,
- “Малын эрүүл мэнд, малын тоог бэлчээрийн даацад тохируулах арга, технолги”,
- “Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах”
- “Нийгмийн эгэх хариуцлагын үндсэн ойлголт”
- “Төсвийн тухай ойлголт”
- “Хариуцан тайлагнах механизм буюу төсвийн үе шатуудад иргэдийн оролцоог бий болгох арга зам”
- “Төсвийн зарцуулалтад хяналт тавих арга зам”
- “Төсвийн хөрөнгө оруулалтын тухай ойлголт”-ын талаар
мэдээлэл хүргэх юм.