Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл хуралдаж ээлжит Хорин нэгдэгүгээр хуралдаанаа 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 08.30 цагт хуралдуулахаар тов тогтлоо.
Хуралдаанаар:
1. Аюулгүй амар тайван Хэнтий арга хэмжээ батлах тухай
Илтгэгч: Э.Жавхлантөгс / Цагдаагийн газрын дарга дэд Хурандаа /
2. Аймгийн 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай
Илтгэгч нь: Э.Мөнх-Эрдэнэ /Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга /
3. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай Илтгэгч нь: Н.Хүрэлээ /Цэргийн штабын дарга хурандаа / Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай
4. “Хэнтий ус” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай
Илтгэгч нь: С.Бат-Эрдэнэ /Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /
5. Хар ямаатын байгалийн нөөц газрын 2023-2032 онд хэрэгжүүлэх менежментийн төлөвлөгөө, хамгаалалтын горим батлах тухай
Илтгэгч нь: Г.Мөнх-Эрдэнэ /Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч /
6. 2023 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
Илтгэгч нь: Г.Мөнх-Эрдэнэ /Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч /
7. Эд хөрөнгө худалдах, шилжүүлэх, актлах тухай
Илтгэгч нь: Г.Лхагвахатан /Орон нутгийн өмчийн газрын дарга/
8. Үнэ бууруулж худалдах тухай
Илтгэгч нь: Г.Лхагвахатан /Орон нутгийн өмчийн газрын дарга/
Танилцах асуудал:
1. Хэнтий Ус ХХК-н мэдээлэл сонсох
Илтгэгч: Г.Батгэрэл /Хэнтий Ус ХХК захирал/ зэрэг асуудлыг хэлэлцүүлэхээр Хороодод шилжүүллээ.