Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

🇲🇳 ХОВД АЙМГИЙН ИТХ-ЫН XIII ХУРАЛДААН ӨНДӨРЛӨЛӨӨ

2023-09-19

Өнөөдөр /2023.09.18/ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын XIII хуралдаан аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгч хүрэлцэн ирэхээс танхимд 25 төлөөлөгч, цахимаар 3 төлөөлөгч оролцож 67,5 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Аймгийн ИТХ-ын XIII хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал ёсоор:
1. Аймгийн 2024 оны “ Хөгжлийн төлөвлөгөө” батлах тухай
2. Аймгийн 2023 оны төсвийн зарим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэршил өөрчлөх тухай
3. Орон нутгийн өмчийг түрээсийн гэрээгээр эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай
4. Зарим орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын төлөөлөн удирдах зөвлөлийг шинэчлэн батлах тухай
5. Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
6. Багийн төвүүдийн нэрсийг батлуулах санал уламжлах тухай
7. Монгол Улсын иргэнд 2024 онд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ зориулалтын тухай
8. Шашны байгууллагуудын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах тухай
9. Нэрэмжит болгох тухай
10. Зарим газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авах санал дэмжих тухай гэсэн 10 илтгэлийг хэлэлцэж, Төлөөлөгчдийн олонхийн саналаар баталлаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%