Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ЗАЛУУЧУУДЫН СОНГОЛТ БИДНИЙ ИРЭЭДҮЙ” СУРГАЛТ, ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-09-19

Өнөөдөр /2023.09.19/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас санаачлан "Олон улсын Залуучуудын өдөр"-ийг тохиолдуулан залуучуудыг хөгжүүлэх, хувь хүний амжилтад хүрэх сэтгэлзүйг нэмэгдүүлэх, хандлагыг өөрчлөх, дэвшүүлсэн санал, санаачилгыг дэмжих, мэргэжлээ хэрхэн сонгох, гадаад, дотоодын их дээд сургуулийн тэтгэлэгт хамрагдах, тэдний дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Залуучуудын сонголт бидний ирээдүй” сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд дүүргийн 1-24 дүгээр хорооны 16-25 насны залуучуудын төлөөлөл 100 гаруй залуус оролцож, гадаад, дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгсөж, өөр өөрийн салбартаа манлайлан ажиллаж буй чиглүүлэгч багш нараас “Хувь хүний сэтгэлзүй, хандлага”, “Гадаадад суралцах туршлага”, “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?”, “Би ба миний үнэт зүйлс”, “Амжилтын төлөвлөгөө”, “Эмчийн мэргэжил” зэрэг 6 сэдвийн хүрээнд зөвлөгөө, зөвлөмжийг авч, залуус өөр хоорондоо санал бодлоо хуваалцлаа.
Мөн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Б.Дэлгэрбат, В.Хүрэлбаатар, Д.Уянга, Хурлын Ажлын албаны дарга М.Туяа нар тус тус оролцож, өдөрлөгт хүрэлцэн ирсэн залууст ирээдүйн сонголт нь зөв байж, Монгол Улсаа цэцэглүүлэн хөгжүүлэхийг хүсэн ерөөлөө.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%