Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 16 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2023-09-22

 Дархан Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 16 дугаар хуралдаан өнөөдөр /2022.09.22/ ЗДТГ-ын хурлын  танхимд боллоо. 

       Дэгийн дагуу Хуралдааны Нарийн бичгийн даргаар Г.Мөнхцэцэг, Бичиг баримт боловсруулах ажлын хэсэгт төлөөлөгч Б.Ганзориг, Д.Соёлтуяа, Т.Мөнхцэцэг нар сонгогдон ажиллалаа. 

Хуралдаанаар:

1. Дархан сумын иргэнд 2024 онд шинээр өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоох

2.Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн төсөл сонгон шалгаруулах тов тогтоох, 

3.Хамтарсан багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, 

4.Амьжиргаа дэмжих орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%