Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 5 БАЙРШИЛД ХИЙГДЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ГАЗАР ОЛГОЛТЫГ БАТЛАВ

2023-09-22

 Дархан сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 16 дугаар хуралдаанаар 2024 онд Дархан сумын хэмжээнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хуучин суурьшлын бүсэд байрлалтай  эзэмшиж байгаа хашааны газрыг 700 орчим иргэнд өмчлүүлэхээр баталлаа.  

      Мөн төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд буюу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 5 байршилд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудын газар олголтыг батлав. Тухайлбал:

 - Залуус 1, 2 дугаар хороололд сургуулийн барилга, 

- 15-р багт сургууль, өрхийн эмнэлгийн барилга, 

- 11 дүгээр багт өрхийн эмнэлэг барих барилгын газрын асуудлыг тус тус шийдвэрлэв.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%