Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ДҮҮРГИЙН ЕБС, СӨББ-ЫН 2023-2024 ОНЫ ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ, ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА.

2023-09-27

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны гишүүд дүүргийн ЕБ-ын 23, 24, 37, 39, 49 дүгээр сургууль, 5, 83, 124, 155, 292 дугаар цэцэрлэгийн 2023-2024 оны хамран сургах тойрог, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцлаа.
Тус ажлын хүрээнд дүүргийн ЕБС, СӨББ-ын удирдлагуудын санал, хүсэлтийг хүлээн авч боловсролын салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүн мөн цаашид хэрэгжүүлэх ажлууд, хүүхэд багачуудын сурч хөгжихөд чиглэсэн үйл ажиллагаатай холбогдуулж нээлттэй яриа өрнүүлж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%