Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ОРОЛЦОНО, ТӨЛӨӨЛНӨ АМЛАЛТЫН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-10-04

 

Эмэгтэйчүүдийн манлайлаар Хэнтий аймаг тэргүүлэгч аймгуудын нэг бөгөөд 21 аймгаас хоёр эмэгтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  даргатай аймгуудын нэг юм.

Тэр ч утгаараа Сонгогчдын боловсрол төв, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, тэдний хүйсийн тэгш эрх, жендэрийн эрх тэгш байдал болон эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоонд тулгамддаг жендэрийн хэвшмэл ойлголтын талаар мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор ОРОЛЦОНО, ТӨЛӨӨЛНӨ АМЛАЛТЫН өдөрлөгийг өнөөдөр Эвт худалдааны төвийн задгай талбайд зохион байгуулагж өдөрлөгт Аймгийн ИТХ-ын Г.Хэрлэнчулууныг урин оролцууллаа.

Энэ үеэр шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцооны талаар мэдээлэл өгч, “Хариуцлагатай сонгогч”-ийн болон Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих аянд нэгдэхийг уриалж, дата үзэсгэлэн, сонирхолтой сонжоо бөглөх, явуулын номын сан зэргийг ажиллуулж иргэдэд үйлчиллээ.

 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%