Хэнтий аймгийн боловсролын салбарт өнгөрсөн 2019-2022 онд 4 сургууль, 6 дотуур байр, 15 цэцэрлэгийн барилгыг тус тус шинээр ашиглалтад оруулсанаар цэцэрлэгийн орны тоог 1300-аар, сургуулийн суудлын тоог 3180-аар, дотуур байрны орны тоог 600-аар тус тус нэмэгдүүлээд зогсохгүй багш сурагчдын маань ажиллах, сурах таатай орчин бүрдэж чадсан.
Харин энэ онд 5 сургууль, 1 дотуур байр, 2 цэцэрлэг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
2023 оны ЭЕШ-ын дүнгээрээ 800 оноо авсан 2 сурагчид тус бүр 1,0 сая төгрөг, 750-аас дээш оноотой 12 сурагч тус бүрт 500 мянга, нийт шалгалтын дунджаараа 700-аас дээш оноотой 2 сурагчид тус бүр 800 мянган төгрөгийн урамшуулал олгосон. Мөн ЭЕШ-ийн дүнг өмнөх жилээс ахиулсан 4 сургууль тус бүрийг 500 мянга, хариуцсан судлагдахуун нь улсын дунджаас дээгүүр үнэлэгдсэн 2 мэргэжилтэнг тус бүр 500 мянган төгрөгөөр тус тус урамшуулсан.