Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МЭНДЧИЛГЭЭ

2023-10-05

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,

Боловсролын салбарын үе үеийн нийт ажилтнууд аа,

Багшийн эрдмээр мэдлэг оюунд тэмүүлж яваа сурагч, багачууд, оюутан залуус аа,

Хан Хэнтий нутгийнхаа хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж буй тэр дундаа хөгжлийн гол цөм болох ирээдүй хойч үедээ эрдэм мэдлэг олгох их үйлсэд өөрийн залуу халуун насаа зориулан ирсэн одоо ч зориулан яваа бүхий л үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтан, алба хаагч нартаа  боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 102 жил, Дэлхийн багш нарын 29 жил, Монголын багш нарын 57 дахь өдрийн баярын мэнд хүргэе.

 Аймаг, орон нутгийн хувьд дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах зорилгоор Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 24-дүгээр тогтоолоор Мэргэжилтэй ажилтан бэлтгэх хүний нөөцийг бүрдүүлэх журам батлагдсан. Энэ ажлын хүрээнд 2021-2022 онд нийт 9-н оюутанд 29,365,102 төгрөг, 26 албан хаагчдад 35,050,000 төгрөгийн тус тус сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлсэн. 2023 онд нийт 15 оюутан дээрх хөтөлбөрт хамрагдахаас багш мэргэжлээр суралцаж буй 7 оюутан буюу бага ангийн багшаар 2,  математикийн багшаар 1,  дуу хөгжмийн багш 1, химийн багшаар 2, нийгмийн ухааны багшаар 1 суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр болсон.

Мөн Боловсролын салбарын албан хаагчдын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулж, тогтвортой, үр бүтээлтэй ажиллах хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Арвантавдугаар хуралдааны 05 дугаар тогтоолоор Эрүүл мэнд, боловсролын салбарын “Нийгмийн баталгааг хангах хөтөлбөр“ батлагдсан. Ус хөтөлбөрийг 3 үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд уралдааны үе шатуудад цуглуулсан оноогоор хамгийн өндөр оноо авсан Ерөнхий Боловсролын Сургуулийн 1, Сургуулийн Өмнөх Боловсролын 1 багшийг орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлж тус бүр 25,0 сая төгрөгөөр, Ерөнхий Боловсролын Сургуулийн 1, Сургуулийн Өмнөх Боловсролын 1  багшийг хувийн сууц барихад нь тус бүр 10 сая төгрөг, Ерөнхий Боловсролын Сургуулийн 1 багшид 5,0 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг нийт 5 багшийг шагнаж урамшуулна. Боловсролын байгууллага дотооддоо 1-р шатыг зохион байгуулж 70 дээш хувийн гүйцэтгэлтэй багш нарын материалыг шалгаруулах ажил хийгдэж  байна.

Багш хэмээх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж яваа Хэнтий аймгийнхаа эрхэм багш нартаа Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа хүндэтгэн, талархалаа илэрхийлж, эрдмийн гэгээн үйлсэд нь их амжилт хүсэн ерөөе.

Номын цагаан лавай мөнхөд эгшиглэж

Номт хүний мөр мөнхөд тодорч байх болтугай.

 

 

 

 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%