Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди МОРА агро парк төслийн багийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

2023-10-06

Уулзалтад аймгийн ЗДТГ-ын дарга Б.Сандагсүрэн, МОРА агро парк төслийн санаачлагч Ёкозүми Ёшиюки, МОРА ТББ-ын Ерөнхийлөгч Д.Нарантуяа болон бусад албаны төлөөлөл оролцлоо.
МОРА агро парк төсөл нь байгаль орчныг хамгаалах үүднээс химийн бордоо, хөрс ариутгагч бодис хэрэглэдэггүй, хүн бүрийн сэтгэл амар идэж болох эрүүл хүнс, жимс ногоог нутагшуулах технологийг нэвтрүүлэх зорилготойгоор 2017 оноос хойш манай улсад судалгаа, туршилтын ажлуудыг үе шаттайгаар хийжээ.
Харин төслийн зүгээс манай аймгийн иргэн, агрономич А.Махмедтай хамтран ажиллаж, түүний талбайд Япон улсын дээд сортын шар тарвасны 1000 ширхэг үрийг соёолуулан, тарьж туршиж үзсэн нь амжилттай болсон байна.
Цаашид үргүй тарвас, дөрвөлжин хэлбэртэй тарвас болон Японы дээд сортын жимс, жимсгэнийг нутагшуулах, байгаль цаг уурын нөхцөлд зохицсон сортыг гаргаж, ирээдүйтэй сортоор батлуулах, тариалах туршилт судалгааны ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа талаар МОРА агро парк төслийн багийн төлөөлөл дурдлаа.
ИТХ-ын дарга Г.Пүрэвганди газар тариалангийн чиглэлээр Ховд аймагт хийж хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд, орон нутгийн онцлогийг танилцуулсан юм. Мөн химийн бордоо, хөрс ариутгагч бодис хэрэглэхгүйгээр тариалангийн хөрс сайжруулах, хөрсний нөхөн сэргээлт хийх зэргийн аймаг орон нутагтаа хэрэгжүүлж болох чухал технологи гэдгийг онцоллоо.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%