Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хуралдлаа.
Хуралдаанд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны дарга Ц.Содхүү, гишүүд Б.Мөнхбат, И.Даваадорж, С.Мөнгөнсар нар оролцлоо.
Хуралдаанаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээний талаар хэлтсийн дарга М.Навчаа, дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээний талаар албаны дарга Т.Отгонбаяр, дүүргийн 2023 оны татварын орлогын төлөвлөгөөний биелэлтийн явцын мэдээллийг Татварын хэлтсийн дарга Н.Туул нар тус тус танилцуулж, тулгамдаж буй асуудлууд болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хорооны гишүүд чиглэл өгч ажиллалаа.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА