Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МАНАЙ АЙМАГТ #АНЗААР АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-10-13

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд өсвөр насны хүүхэд, залуучуудыг холбогдохоос урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр улсын хэмжээнд зохион байгуулж буй #Анзаар арга хэмжээний нээлт энэ оны 10 дугаар сарын 12-ны өдөр аймгийн төв талбайд зохион байгуулагдлаа.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 5 жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 1100 орчим гэмт хэрэгт, 1500 орчим хүн холбогдсон байна. Насны хувьд 56 хувийг 13-25 насны залуучууд, 92 хувийг 13-35 насныхан эзэлж байна.
Арга хэмжээний нээлтэд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуяг болон орон нутгийн удирдлагууд оролцлоо.
ИТХ-ын дарга Г.Пүрэвганди: Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хийж хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээ, тоон мэдээллүүдийг хүргэж, Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа #Anzaar арга хэмжээнд ач холбогдол өгч оролцохыг уриаллаа. гэж Ховд Хурал Ажлын Алба-аас мэдээллээ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%