Өнөөдөр /2023.10.17/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг цаг үеийн мэдээ, мэдээллээр хангах ажлын хүрээнд дүүргийн Биеийн тамир, спортын хорооны үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдсан асуудлуудын талаар санал солилцлоо.
Биеийн тамир, спортын хороо нь 2023 оны 3 дугаар улирлын байдлаар өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнийг спортын 19 төрлөөр, нийтийн биеийн тамирын тэмцээн уралдаан, олон нийтийг хамарсан 45 арга хэмжээг зохион байгуулж давхардсан тоогоор 4476 байгууллагын 79434 тамирчин, иргэдийг хамруулан ажилласан байна.
Мөн тус хороонд сагсан бөмбөг, гар бөмбөг, усан бассейн, хоккей, тэшүүр, жудо бөх, чөлөөт бөх, үндэсний бөх, сумо бөх, тэргэнцэртэй туялзуур сэлэм, ахмадуудын өглөөний дасгал зэрэг сургалт, үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд сургалтад хамрагдах сонирхолтой иргэд 77773113 дугаараас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА