Аймагт ГХУСАЗСЗ-өөс Хэнтий аймгийн Цагдаагийн газартай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ХҮҮХЭД ХУУЛЬ-2023” баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөдэлгэр суманд зохион байгуулагдлаа./2023.10.18/
Тэмцээнд Дэлгэрхаан, Жаргалтхаан, Мөрөн, Өлзийт, Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн 6 багийн 42 хүүхэд оролцож ур ухаан авхаалж самбаагаа сорьсоноос Тэргүүн байранд Мөрөн сумын ЕБС-ийн “СҮЛД” баг шалгарч аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Дэд байранд Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэмийн “ДЭНС” баг, гутгаар байранд Жаргалтхаан сумын ЕБС-ийн “ХААН” багууд тус тус шалгарлаа.
Тэмцээн нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын оролцоог нэмэгдүүлэх, сурагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг тэмцээнд оролцогч сурагчдаар дамжуулан үе тэнгийнхэнд нь хүргэж, энтертайнмент хөгжөөнт хэлбэрээр сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулагдлаа.