Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"ЭРДЭНЭТ СҮРГИЙН ЭЗЭД-600" МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-10-24

 Зөвлөгөөнд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б. Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, ХХААХҮЯ-ны Дэд сайд М.Ганхүлэг, Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, МАА эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Ноос ноолуур судлалын лабораторийн эрхлэгч доктор Б.Нарантуяа, ХААИС-ийн МАА-н Биотехнологийн сургуулийн багш доктор А.Батэрдэнэ, МетагроХХкомпанийн Бизнес хөгжлийн албаны дарга Б.Оргил, "Үндэсний давхар даатгал" ХХКомпанийн гүйцэтгэх захирал Б.Жавхлант, ХНХамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Батжаргал, ХАА-н газрын Мал үржлийн албаны дарга Г.Гантөмөр нар оролцож байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%