Швейцарын хөгжлийн агентлагаас “ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” гэрэл зургийн үзэсгэлэнг Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгад нээв.
Нээлтэд АИТХ-ын Нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, Швейцарын хөгжлийн агентлагын Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн н.Тансагмаа, СУГазрын дарга Т.Зулбаатар нар оролцлоо.
Үзэсгэлэнг АИТХ-ын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ нээж хэлсэн үгэндээ: “Хэнтий аймаг Швейцарын хөгжлийн агентлагтай олон салбарт ажиллаж ирсэн. 2004 оноос хойш бидний мэдэх “Ногоон алт” малын эрүүл мэнд, Монгол ногоо, Тогтвортой бичил уурхай, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, Тогтвортой амьжиргаа-3, Нийгмийн эгэх хариуцлага, Тогтвортой хөгжлийн боловсрол, 2012, 2016, 2020 онуудад аймаг орон нутгийн НӨУБ-ын чадавхыг бэхжүүлэх зэрэг сургалт, төслүүдийг бид хамтдаа амжилттай хэрэгжүүлж ирсэн байна.” хэмээв.
Монгол Улсын засгийн газраас 2023 оныг “Монгол Улсад айлчлах жил” болгон зарласнаас хойш 2023-2024 оны төлөвлөгөөний гол цөмд аялал жуулчлал, соёлын салбарын хөгжил, эдийн засгийн өсөлтөд тэргүүлэх салбар болгон онцгойлон анхаарах зорилт тавьсан.
Монгол улсын эдийн засгийг дэмжих зорилготой Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа 2050” үр өгөөж нь сэргэлтийг дэмжиж, хурдасгаж эхэлж байна.
Тус үзэсгэлэн Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгад 3 хоног үргэлжлэх тул иргэд та бүхэн таалан соёрхож үзээрэй.