Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ХҮҮХЭД ХУУЛЬ-2023” ТЭМЦЭЭНИЙ АЙМГИЙН АВАРГА БАГ ТОДОРЛОО.

2023-10-27

 

 

“ХҮҮХЭД ХУУЛЬ-2023” Аймгийн аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрыг Норовлин сумын “УРАН ДӨШ” баг 29 оноогоор шалгарч цомын эзэн, өргөмжлөл 800.000 төгрөгөөр, Дэд байрыг Тэмүүжин цогцолбор сургуулийн “ЦЭГЦ” баг 28 оноогоор шалгарч өргөмжлөл 650.000 төгрөгөөр, Гутгаар байрыг Бор-Өндөр сумын “Фемида” баг 25 оноогоор шалгарч өргөмжлөл 500.000 төгрөгөөр тус тус шагнагдлаа.

Мөн энэ үеэр баг хамт олноо амжилттай бэлтгэн, идэвхи санаачлага гарган оролцуулсанд талархал илэрхийлж Бор-Өндөр сумын ЕБС-ийн Нийгмийн ажилтан Э.Анударь, Норовлин сумын Хэсгийн төлөөлөгч Цагдаагийн ахлах дэслэгч н.Оюун-Эрдэнэ нарыг ТАЛАРХАЛ мөнгөн шагналаар шагнан урамшуулав

 

Оролцсон нийт баг тамирчиддаа баяр хүргэе

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%