Өнөөдөр /2023.10.31/ Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо хуралдаж, Чингэлтэй дүүргийн 16, 22 дугаар хорооны хилийн цэсийн солбицолд гарсан алдааг залруулж, солбицлын цэгийг дахин боловсруулж нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжилж, шийдвэрлүүлэх эсэх тухай хэлэлцсэн бөгөөд уг асуудлыг хуралд оролцсон хорооны нийт гишүүдийн саналаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус тавдугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
Тус хуралдаанд Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дарга Х.Алтаншагай, гишүүд Н.Доржпүрэв, Т.Найдан, Д.Ядамжав, 16 дугаар хорооны Засаг дарга Н.Сэргэлэн, дүүргийн Газар, зохион байгуулалтын албаны дарга Х.Хишигбадрах, ахлах мэргэжилтэн Н.Насанбуян нар оролцлоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА