Энэхүү үзэсгэлэн худалдаа нь 11 сарын 3,4-нд Чингис хотын Биеийн тамир спорт хорооны А зааланд зохион байгуулагдана.
Үзэсгэлэнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, тариаланч, бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд худалдаалагдана.
Иргэд та бүхнийг өргөнөөр ирж үйлчлүүлэхийг урьж байна.