Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр албан бичгээр сумдад чиглэл, удирдамж хүргүүлж, “Хүүхэд хөгжил хамгааллын жил”-ийн ажилд бодлогын дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хүүхдэд ээлтэй аймаг” 3 сарын аяныг зарласан. Аяны хүрээнд 18 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сурагчдын оролцоотой хурлын хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 30-ны өдрийн хооронд зохион байгуулсан ба төлөөлөгчөөр сонгогдсон 39 хүүхдийн хамт хүүхэд хөгжил хамгааллын асуудлаар хамтдаа хуралдах юм.