Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДУНДГОВЬ АЙМГИЙН УЗХ-НЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.

2023-11-10

 Дундговь аймгийн Улаан загалмайн хорооны удирдах зөвлөлийн хурал 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хуралдлаа. Хуралдаанаар аймгийн УЗХ-ны 2023 онд хийсэн ажлын явцын мэдээлэл, санхүү хөрөнгийн өнөөгийн нөхцөл байдал,ашиглалт хамгаалалт болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон удирдах зөвлөлийн гишүүдээс гарсан саналыг ажилдаа тусган ажиллахыг аймгийн УЗХ-ны дарга, арга зүйч нарт үүрэг болголоо.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%