Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ил тод, нээлттэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2023-11-20

#Нийтийн_мэдээллийн_ил_тод_байдлын_тухай хуулийн 8 дугаар зүйлд Мэдээлэл хариуцагч өөрийн чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, хуульд заасан чиг үүргийн хүрээнд үзүүлж байгаа үйлчилгээ, өөрийн эрхлэх асуудлын хүрээний хуульд заасан мэдээллүүдийг ил тод, нээлттэй байхаар заасан. Иргэд та бүхэн цахим хэлбэрээр Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал фэйсбүүк групп, Uyanga Itkh фэйсбүүкээр, бичлэн "#Уянга_сумын_Иргэдийн_Төлөөлөгчдийн_Хурал" мэдээллийн самбараас авах боломжтой. Мөн иргэн та тухай байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гомдол, санал, хүсэлтээ "#Санал_хүсэлт"-ийн хайрцгаар дамжуулан өгөх боломжтой.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%