Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Иргэний андгай өргөх ёслол боллоо

2023-11-26

Ховд аймгийн хэмжээнд 2023 онд 1230 хүүхэд 16 нас хүрч байна.
Өнөөдөр (2023.11.26) Улс тунхагласны баярын өдөр. Монгол Улс Анхдугаар Үндсэн ХУУЛИА 1924 онд баталж, Бүгд Найрамдах Монгол Улсаа тунхагласны 99 жилийн ой тохиож байна.
Энэ өдөр “Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг МУ-ын ерөнхий сайдын ивээл дор 21 дахь жилдээ зохион байгуулж байна.
“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж тухайн жилд 16 нас хүрч буй хүүхдүүдэд иргэний үнэмлэхийг нь гардуулдаг уламжлалтай.
Ховд аймгийн хэмжээнд 2023 онд 1230 хүүхэд 16 нас хүрч байна. Энэхүү арга хэмжээнд сургууль сургуулийн төлөөлөл болсон 200 сурагч оролцож, Монгол улсын иргэний андгай өргөн, зарим сурагчид Монгол улсын иргэний үнэмлэхээ гардан авлаа.
Иргэний андгай өргөх ёслолд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди оролцож төр улс, хууль ёсыг эрхэмлэн дээдэлсэн, эрдэм боловсролтой, эх оронч үзэлтэй, эцэг эх өвөг дээдсээ хүндэлж, эх түүхээ судалж, номонд дуртай, эрдэм номд шамдсан иргэн болоорой хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.
Андгай өргөх ёслолын ач холбогдлыг түүх, соёл, өв уламжлалаараа бахархдаг, Монгол гэсэн бүхнээ эрхэмлэн дээдэлсэн, эх оронч сэтгэлтэй, хариуцлагатай, дараагийн шинэ залуу иргэнээ Монгол Улс хүлээж авч буй явдал хэмээн тодорхойлсон байдаг.
Мөн аймгийн Хувь хүний хөгжлийн Баруун бүсийн институтийн захирал Б.Гантогоо “Хувь хүний ур чадвар” сэдвээр лекц хүргэлээ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%