Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ЧАДВАРЛАГ ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН” дэд хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.

2023-11-26

Аймгийн ИТХ-аас “ЧАДВАРЛАГ ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН” дэд хөтөлбөрийг 2021 онд баталсан.
Ард иргэддээ эрүүл мэндийн чанартай, цогц үйлчилгээг хүргэж, салбараа манлайлан ажилласан эмч, хамт олныг шагнаж урамшуулах, эмч, мэргэжилтнүүдийнхээ хөдөлмөрийг сурталчлан таниулах зорилготой тус хөтөлбөрийн хүрээнд 2023 оны "Шилдэг эмч", "Шилдэг эмнэлгийн тусламжийн баг" хамт олныг шалгарууллаа.
Шилдгүүдийн шагналыг өнөөдөр /2023.11.26/ ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа нар гардуулан өгч баяр хүргэлээ.
Тодруулбал:
👩‍⚕️Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 36 жил ажиллаж байгаа БОЭТ-ийн Нярайн тасгийн эмч Ц.Солонго “ШИЛДЭГ ЭМЧ”-ээр
👩‍⚕️Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 15 дахь жилдээ ажиллаж байгаа Мөнххайрхан сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Б.Энхбулган“ШИЛДЭГ ЭМЧ”-ээр
👩‍⚕️Хөдөөгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй 12 дахь жилдээ ажиллаж байгаа Зэрэг сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Ц.Ганчимэг “ШИЛДЭГ ЭМЧ”-ээр тус тус шалгарлаа.
👨‍⚕️🧑‍⚕️👩‍⚕️Харин судасны дотуурх оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлсэн амжилтаар Дүрс оношилгооны их эмч Д.Чинзориг ахлагчтай (ангиограф)оношилгоо, эмчилгээний баг “ШИЛДЭГ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН БАГ”-аар шалгарав.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%