Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаан боллоо.

2023-11-29

Сумын ИТХ-ын ээлжит хуралдаан 74 хувийн ирцтэй хуралдаж  доорх 5 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

1. Байгууллагуудын үндсэн болон эргэлтийн хөрөнгийг актлах, данснаас хасах тухай. 

2. Орон нутгийн хөгжлийн сан, байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээс зардлаар хийгдсэн үндсэн болон эргэлтийн хөрөнгийг сумын өмчид бүртгэх тухай. 

3. "Сэрүүн сайхан хангай" айзам уртын дууг орон нутгийн хүндэтгэлийн дуугаар өргөмжлөх тухай. 

4. Сумын 100 жилийн ойн хандивын  зарцуулалтын тайлангын тухай.

5. Босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замын транс, маршрутын тухай. 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%