Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЭЛЕКТРОН ТАМХИЙГ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮМҮҮСТ ХУДАЛДАХ БОЛОН 21 НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮМҮҮС ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОСОН ЗАХИРАМЖ ГАРЛАА.

2023-12-01

 
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хорин хоёрдугаар хуралдааны Мини хурлын үеэр ЕБС-ын хүүхдүүдээс электрон тамхины хэрэглээг хянах ба худалдаалахгүй байх талаар ихээхэн санал гарч байсан ба иргэдийн электрон тамхины хэрэглээ тэр дундаа насанд хүрээгүй хүмүүсийн хэрэглээ огцом ихэссэнтэй холбогдуулан Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг бусад аймгаас гаргасан шийдвэрүүд дээр дүн шинжилгээ, харьцуулалт хийж, электрон тамхины эсрэг #Захирамж гаргалаа.
Үүнд:
Зөвхөн тамхины тусгай зөвшөөрөлтэй ААН худалдаалах ба насанд хүрсэн хүн худалдагчаар ажиллана. Худалдаалахдаа сургууль орчмын бүсээс 500м дотор худалдаалахгүй
Электрон тамхийг 21 насанд хүрсэн хүнд худалдана
Гар дээрээс худалдан борлуулахыг хориглоно
21 насанд хүрээгүй хүн хэрэглэхийг хориглоно
Гэсэн #Захирамж гарч, электрон тамхины хэрэглээг Чингис хотын хэмжээнд цэгцэллээ.
Тус захирамж энэ оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс мөрдөгдөж эхлэх тул иргэд, төрийн алба хаагчид та бүхэн мэдээлэлтэй байж, ирээдүй хойчийнхоо эрүүл мэндийн төлөө, бусдадаа шаардлага тавьж, мөрдөж ажиллахыг уриалж байна.
Тус захирамжийн талаар сумын багийн болон ЕБС-ийн нийгмийн ажилтан нарт цагдаагийн газраас сургалт зохион байгууллаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%