Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“АСУУДАЛ ШИЙДЭЛ” УР ЧАДВАРЫН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

2023-12-06

Хамтарсан багийн гишүүдийг мэргэжлийн ур чадвар, эрх зүйн мэдлэг, шилдэг зөвлөгөө мэдээлэл, сайн туршлага харилцан солилцох хөгжүүлэх зорилготой “Асуудал шийдэл” ур чадварын уралдааныг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран 2023 оны 1 дүгээр улиралд зарласан.
Тус уралдааны шалгаруулалт 3 үе шаттай явагдсан бөгөөд өнөөдөр шилдэг хамтарсан баг болон шилдэг гишүүддээ шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.
Шилдэг хамтарсан багаар:
1-р байр 7-р хорооны хамтарсан баг
2-р байр 18-р хорооны хамтарсан баг
3-р байр 10-р хорооны хамтарсан баг
4-р байр 13-р хорооны хамтарсан баг
Шилдэг Засаг даргаар:
18-р хорооны Засаг дарга Ч.Ариунчимэг
Шилдэг нийгмийн ажилтан:
7-р хорооны нийгмийн ажилтан Ө.Энхчимэг
Шилдэг хэсгийн байцаагч:
10-р хорооны хэсгийн байцаагч Д.Баяртогтох
Шилдэг өрхийн нийгмийн ажилтнаар:
16-р хорооны өрхийн нийгмийн ажилтан Л.Цэнгэлмаа
Шилдэг сургуулийн нийгмийн ажилтнаар:
11-р хорооны сургуулийн нийгмийн ажилтан Д.Бадамдорж
Хамтарсан багуудын шилдэг гишүүнээр:
1) 12 хорооны хэсгийн цагдаа Н.Наянбаатар
2) 15 хорооны хэсгийн ахлагч С.Бадрах
3) 2 хорооны олон нийтийн цагдаа Т.Баярхүү
4) 7 хорооны өрхийн эрүүл мэндийн нийгмийн ажилтан Б.Буянжаргал нар тус тус шалгарлаа.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%