Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИТХ-аас хэрэгжүүлж буй "Оюунлаг- Спортлог Жаргалантчууд хөтөлбөр"- ийн шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.

2023-12-06

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэрэгжүүлж буй "Оюунлаг- Спортлог Жаргалантчууд хөтөлбөр"- ийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулиас улс, аймаг, бүсийн чанартай олимпиад, элсэлтийн ерөнхий шалгалт, спортын уралдаан тэмцээнүүдэд амжилт гаргасан сурагчид, бэлтгэсэн багш, аймгийн Хэл бичгийн массын олимпиадад Гутгаар байр эзэлсэн  анги хамт олныг  Батламж мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.  

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%