Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ногоон хөгжил, газрын харилцааны хороо 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж, “Ногоон дүүрэг - 2024” арга хэмжээний хэрэгжилт, явц, үр дүнтэй танилцлаа.
Хуралдаанд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ногоон хөгжил, газрын харилцааны хорооны дарга Р.Ганболд, гишүүд Н.Бямбагэрэл, Ч.Болормаа, В.Хүрэлбаатар нар оролцлоо.
“Ногоон дүүрэг - 2024” арга хэмжээтэй танилцсаны хүрээнд санал солилцон, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өгч, санал, дүгнэлт гарган холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА