Олон Улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн ИТХ-ын “Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо”-оос санаачлан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Эрхээ мэдье-үүргээ ухамсарлая” сэдэвт дүүргийн аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн тэмцээн 12 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн урлаг зааланд тэмцээнд оролцогчдыг бүртгэж нээлтийн үйл ажиллагааг эхлүүлж, аварга шалгаруулах цомын төлөөх тоглолт 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн хурлын танхимд болж өндөрлөлөө.
Тэмцээнд 32 баг оролцсоноос нийт 4 зоонд хуваагдаж 2 өдрийн турш оюун ухаан, мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө.
Тэргүүн байранд: 23 дугаар сургуулийн “Тулгын-3” багийн Д.Номуун, П.Энхжин, Ө.Сэргэлэн,
Дэд байранд: 24 дүгээр сургуулийн “Судартан аянга” багийн Б.Анузаяа, М.Чойчимэг, О.Мөнхжаргал нар,
Гутгаар байранд: 23 дугаар сургуулийн “Их урвал” багийн Б.Марал, У.Чингүүн, Б.Урангоо нар,
Шагналт байранд: 17 дугаар сургуулийн “Билгүүн” багийн Н.Сүндэр, Б.Бат-Ирээдүй, С.Итгэлтбаатар нар тус тус шалгарлаа.
Шагналыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Хурлын Нарын бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Туяа нар гардуулан нийт сурагчдадаа баяр хүргэж, сурлага урлагийн өндөр амжилт хүслээ.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА