Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДҮҮРГИЙН “ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮД”-ИЙГ ШАЛГАРУУЛЛАА.

2023-12-25

Өнөөдөр /2023.12.25/ Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран байгууллага, салбарын хамт олноо манлайлан дүүрэг, орон нутаг, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд бодит хувь нэмрээ оруулж буй салбар бүрийн шилдэг манлайлагч эмэгтэйчүүдийг тодруулж, тэдний сайн туршлагыг дэлгэрүүлэн, алдаршуулах зорилгоор дүүргийн “Оны шилдэг эмэгтэй 2023” ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.
Дүүргийн оны шилдгийг нийт 7 төрлөөр шалгарууллаа. Үүнд:
• Дүүргийн “Боловсролын салбарын шилдэг эмэгтэй”-ээр Чингэлтэй дүүргийн 174 дүгээр цэцэрлэгийн бүлгийн багш Бат-Очирын Наранжаргал
• Дүүргийн “Эрүүл мэндийн салбарын шилдэг эмэгтэй”-ээр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүлээн авах, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийн Эрчимт эмчилгээний их эмч Батцэнгэлийн Энхтуяа
• Дүүргийн “Соёл урлагийн салбарын шилдэг эмэгтэй”-ээр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин Суръяагийн Оюунтогтох
• Дүүргийн “Спортын салбарын шилдэг эмэгтэй”-ээр Парахөнгөн атлетикийн улсын аварга Дүгэрээгийн Нямхүү
• Дүүргийн “Хүмүүнлэгийн салбарын шилдэг эмэгтэй”-ээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны Хууль, өмгөөлөгч Гунаажавын Мөнхцэцэг
• Дүүргийн “Шилдэг Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэй”-ээр Чин хүслэнт ирээдүй хоршооны үүсгэн байгуулагч Октябрийн Цэвэгжав
• Дүүргийн “Эх орны элч” шилдэг эмэгтэйгээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн Мэдээлэл судалгааны мэргэжилтэн Пүрэвдоржийн Энхзаяа нар тус тус шалгарлаа.
Арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Д.Уянга, гишүүд Ч.Ариунчимэг, Л.Баярсайхан, Ч.Болормаа, С.Мөнгөнсар, Ч.Мягмарсүрэн, Н.Оюунгэрэл, Ж.Чимэдцогзол нар болон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Туяа, Хурлын Ажлын албаны албан хаагчид, 1-24 хороодын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нар, салбаруудын нэр дэвшигчид оролцлоо.
ХУРЛЫН ДЭРГЭДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%