Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 17 ДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2023-12-19

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 17 дугаар хуралдаан өнөөдөр /2023.12.18/ 09 цагт 80 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны нарийн бичгийн даргаар Төлөөлөгч Д.Амгаланбаяр, Бичиг баримт боловсруулах комисст Төлөөлөгч Б.Баттулга, Г.Алтантуяа Б.Ганбаяр нар сонгогдон ажиллаж байна. 

Тус Хуралдаанаар:

- Дархан сумын ИТХ, ажлын албанаас 2023 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан, дэвшүүлсэн зорилт 

- Дархан сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн явц, 2023 онд хийсэн ажлын тайлан

- Дархан сумын 2024 оны төсөв батлах тухай 

- Дархан сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, үнэлэлт өгөх тухай 

- Дархан сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай 

- 2024 оны хоршоог хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тов, тэргүүлэх чиглэлийг батлах тухай. 

- Орон нутгийн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг 7 асуудлыг хэлэлцэж, асуудал тус бүрт холбогдох хороодын санал, дүгнэлттэй, танилцах юм.

 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%