Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН 01 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДӨР ХУРАЛДАНА

2024-01-17

 

Өнөөдөр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Зөвлөл хуралдаж ээлжит хуралдаанаа 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 08.30 цагт хуралдуулахаар товлолоо.

Хурлаар :

1     Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тайлан хэлэлцүүлэх тухай

 

2     Хэнтий аймгийн 2021-2025 оны 5 жилийн үндсэн чиглэлийн 2023 оны тайлан хэлэлцүүлэх тухай

 

3     2024 онд ахуйн зориулалтаар агнах, барих ан амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг батлах тухай

   

 

4     Хэнтий аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр 2030-ийн 2023 оны хэрэгжилтийн тайлан хэлэлцүүлэх тухай

 

5      Эд хөрөнгө худалдах, шилжүүлэх, актлах тухай  зэрэг  хэлэлцэх асуудлын жагсаалтыг хэлэлцүүлэхээр Хороодод шилжүүлэв.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%