Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙН ХҮРЭЭНД АХА ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-01-11

 

“Монгол Улсын ардчилсан шинэ үндсэн хууль” батлагдсан өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ-аас төрийн байгууллагуудын албан хаагчид, иргэдийн дунд асуулт хариултын АХА тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд 50 гаруй төрийн албан хаагчид, иргэд хамрагдаж оюун ухаан авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Тэргүүн байранд 5-р сургуулийн түүхийн багш Б.Бадамхатан /өргөмжлөл, мөнгөн шагнал/, дэд байранд 2-р багийн иргэн В.Онон /өргөмжлөл, мөнгөн шагнал/, гутгаар байранд Татварын хэлтсийн хуулийн асуудал хариуцсан Татварын улсын байцаагч Э.Эрдэнэсүрэн /өргөмжлөл, мөнгөн шагнал/ нар тус тус шалгарлаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%