Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын төсөлд тусгах бүс, аймгуудын хөгжлийн талаарх асуудлыг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдыг хамруулан хэлэлцлээ.
Хэлэлцүүлэгт УИХ, Засгийн газар, Аймгийн ЗДТГ, Аймгийн ИТХ, Аймгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын эдийн засгийн форум, Олон улсын байгууллагууд,иргэний нийгмийн байгууллагууд, Эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид, Хэвлэл мэдээллийн байгууллагууд хамрагдлаа.
“Бүсийн нийгмийн үйлчилгээ- ажиллах хүч, боловсрол эрүүл мэнд” салбар хуралдааны панелистаар Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун оролцон хэлэлцүүлэг хийж мэдээлэл солилцов.