Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөгөөнд зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллагууд хамрагдаж ХХТХЗөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилэн томилсон Аймгийн Засаг даргын захирамж, зөвлөлийн журмыг танилцуулан, ХХТХЗөвлөлийн 2023 оны тайланг ХХТХЗ-ийн орлогч дарга, Хилийн цэргийн 0287 дугаар ангийн захирагч , хурандаа П.Мөнхбаатар танилцууллаа.
Мөн үеэр ХХТХЗ-ийн гишүүд 2023 оны ажлын гүйцэтгэлтэй холбоотой санал солилцон 2024 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөгөө боловсруулж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтай энэ онд хамтран ажиллах төлөвлөгөө баталгаажуулав.
Улсын хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл нь улсын хил орчмын нутаг дэвсгэрт хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахад оролцдог байна.