Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУМЫН ИТХ-ЫН “ТЭРГҮҮНИЙ ТӨЛӨӨЛӨГЧ”-ӨӨР Т.МӨНХЦЭЦЭГ, Б.ЦЭЦЭГСҮРЭН, Д.СОЁЛТУЯА НАР ТОДОРЛОО

2024-02-08

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын 2023 оны шилдгүүдэд шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр /2024.02.08/ боллоо.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг хөгжүүлэх, иргэд сонсогчдынхоо нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, Хурлаас зохион байгуулсан ажлуудын үр нөлөөг дээшлүүлэхэд идэвхи санаачлагатай ажилласан сумын ИТХ-ын “Тэргүүний төлөөлөгч”-өөр Төлөөлөгч Т.Мөнхцэцэг, Б.Цэцэгсүрэн, Д.Соёлтуяа нарыг тодруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнан урамшуулав.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%