Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУМЫН ИТХ-ЫН “ТЭРГҮҮНИЙ ХОРОО”-ООР ТӨСӨВ САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ШАЛГАРЛАА

2024-02-08

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын 2023 оны шилдгүүдэд шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр /2024.02.08/ боллоо.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг хөгжүүлэх, иргэд сонсогчдынхоо нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэн ажилласан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Б.Батцэцэг даргатай Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороог “ТЭРГҮҮНИЙ ХОРОО” шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнан урамшуулав.
Шагналыг сумын ИТХ-ын дарга Я.Бат-Очир , сумын Засаг дарга Т.Тулгаа нар гардуулав.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%